ИХ ДЭЭД СУРГУУЛИУД

Menu
Цаг үе, үйл явдал

Монголын оюутны шигшээ баг тивийн аварга боллоо

Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд өндөрлөлөө. Тус тэмцээний аваргаар Монголын оюутны шигшээ баг шалгарч Тайвань, БНХАУ-ын баг мөнгө, хүрэл медаль эзэд боллоо.

Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Тайвань, Хонг Конг, Макао, Казахстан гэсэн долоон орны баг өрсөлдлөө.

6 дахь удаагийн тэмцээний хагас шигшээд БНХАУ, Тайвань, Хонг Конг, Монголын багууд шалгараад байсан юм. Ингээд өнөөдөр болсон финалын тоглолтод Монгол Тайваныг 92-79-өөр хожиж, аваргын цомыг өргөлөө. Хүрэл медалийн төлөөх тоглолтод БНХАУ Хонг Конгийг 92:82-оор хожлоо.

ДҮН:

  • Алтан медаль: Монгол – Тайвань 92-79
  • Хүрэл медаль: БНХАУ – Хонг Конг 92-82
  • V-VII байр: Макао, БНСУ, Казахстан

Banner source

Тэтгэлэг

Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авч эхэлжээ

Их, дээд сургуулийн оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгох “Сайн оюутан” хөтөлбөрийг өнгөрсөн хавраас хэрэгжүүлж эхэлсэн. Арилжааны гурван банк энэ зээлийг өнгөрсөн хавраас олгож эхэлжээ.

Танин мэдэхүй

Нэр өгөхийн учир

Хүн амын тооллогоос харвал монголчууд голдуу монгол, орос, төвөд нэртэй. Хүнд нэр өгөхөд цаг үе, нийгэм, сэтгэл зүй, сүсэг бишрэл гээд олон зүйл нөлөөлдөг. Бурханы шашинтай монголчууд хэдэн зууны өмнөөс хүүхдэдээ төвөд нэр өгсөөр иржээ.

Өөрийгөө хөгжүүлье

Зуны амралтаараа заавал унших 15 ном

Зун бол тэр чигтээ амралт бус завгүй хэмнэлээ эвдэн бусдаас нэг шатаар ахих боломжийг авчирдагаараанэн таатай билээ. Энэ үеийг ашиглан зурагтын удирдлага, ухаалаг төхөөрөмжүүдээс түр ч болов холдон өөртөө цаг зав гаргаарай.

Цаг үе, үйл явдал

"Оюутан Мисс-2016" тэмцээний шилдэг 8 оролцогчтой танилцаарай

Гоо сайхнаар дамжуулан нийгмийн хариуцлагыг оюутан залууст ухамсарлуулж, эерэг хандлагыг бий болгох, байгаль эх дэлхийгээ хайрлах үзэлтэй болгох зорилгын дор явагдаж буй "Оюутан Мисс-2016" тэмцээн үргэлжилсээр байна.